Өнгөрөгч бямба гарагт алдарт дуучин Жастин Тимберлэйкийн 34 насны төрсөн өдөр болсон. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан фенүүд нь Жастины твиттер, инстаграмаар дамжуулан мянга мянган баярын мэндчилгээ явуулсанд сэтгэл нь хөдөлсөн дуучин маань фенүүддээ зориулж гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Тэрээр жирэмсэн эхнэрийнхээ зургийг анх удаагаа олон нийтэд үзүүлсэн бөгөөд зургийн тайлбартаа: Баяр хүргэсэн бүх фенүүддээ баярлалаа. Би энэ жил амьдралынхаа хамгийн том бэлгийг авах болно. Хүү юу охин уу гэдгийг бидний хэн ч мэдэхгүй. Та нартаа хайртай шүү гэж бичжээ. Жастин Тимберлэйк жүжигчин Жессика Бэйл нар 2012 оны эхээр болзож эхэлсэн бөгөөд Жессикагийн жирэмсэн талаар шуугиан өнгөрөгч оны 10 сард тархсан билээ. Гэхдээ зурагнаас харахад Жессика багадаа 8 сартай мэт харагдаж байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт