Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооноос зохион байгуулдаг Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит "Мөнгөн цом-2015" яруу найргийн баяр МҮОНР-гийн "Цагаан лавай" студид болсон юм.
23 дахь удаагаа болж буй яруу найргийн баярын шилдэг бүтээлээр яруу найрагч Б.Чимэдийн "Сэтгэлийн орчлон" ном тодорлоо.
Наадмын Ноён хутагт сангийн шагналыг яруу найрагч Д.Гомбосүрэн "Исгэрэгч тэнгэрийн сүм" яруу найргийн бүтээлээр, Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбооны шагналыг яруу найрагч С.Товуудорж "Эзэгнэгчийн эцэслэл" бүтээлээр,
"Улирал ба зохиолч” сэтгүүлийн нэрэмжит шагналыг яруу найрагч О.Цэнд-Аюуш "Аглагт гэрэлтэнэ", Г.Чулуунцэцэг "Тунгалаг дарсны эгшиг" бүтээлээрээ тус тус хүртэв.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Мөнгөн цом" яруу найргийн баярыг анх Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсан санаачилсан түүхтэй.
Энэхүү яруу найргийн баяр өдгөө ахмад, дунд, залуу гурван үеийн яруу найрагчдыг нэг дог цуглуулан чуулуулдаг томоохон баярын нэг болжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт