Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн дагуу хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилохоор болсон. Энэ дагуу албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах салбар комиссыг Нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан байна. 2014 оны 09 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалтын бүртгэлийг явуулж сонгон шалгаруулалтад оролцохоор 6 хүн материалаа ирүүлжээ. Ингээд зарлагдсан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан дараахь 4 хүнийг бүртгэсэн байна.
Сандагийн Отгонбаатар
Дамбийнямын Цэрэндорж
Чойжанцангийн Болдбаатар
Жамъянсэнгээгийн Эрдэнэболд нар Улаанбаатар хотын Цагдаагийн даргын албан тушаалд нэр дэвшлээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотой, иргэний зөвлөлийн хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байгаа бөгөөд дээрх нэр дэвшигчид Эрүүл Аюулгүй Улаанбаатар төлөө хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Нэр дэвшигчид 10 дугаар сарын 01-ний өдөр хууль, эрх зүй, ерөнхий мэдлэгийн шалгалт өгөх бол мөрийн хөтөлбөрүүдийг 10 дугаар сарын 02-ны өдөр нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn болон зарим сайтуудаар дамжуулан иргэдэд танилцуулж, олон нийтээс санал авна.
Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд нэр дэвшигчдийн шууд халз ярилцлага, мэтгэлцээн 10 дугаар сарын 05-ны өдөр UBS телевизээр 21 цагт болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт