Татварын ерөнхий газрын байрны найм дугаар давхарт байрлах “Татвар төлөгчдийн танхим”-д 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийг дуустал долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад татвар төлөгчдөд зориулсан сургалтыг ТЕГ-аас зохион байгуулж байна. Үдээс өмнө 9.00-12.00 цагийн хооронд ААН-үүд, үдээс хойш 14.00 цагаас татвар төлөгч иргэд тус сургалтад хамрагдаж болох ажээ.
Сургалтаар ААН-үүдэд зориулан ААНОАТ, ХХОАТ-ын тухай хууль тогтоомж, татварын тайлагнал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох тухай, НӨАТ-ын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, Татварын цахим тайлан гаргах, илгээхэд анхаарах асуудлууд сэдвээр татварын улсын байцаагчид хичээл заана. Харин хувь хүний орлогын албан татвар төлөгч иргэдэд зориулан ХХОАТ-ын тайлан гаргах, хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай талаар хичээл заах юм байна.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт