ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Япон сэтгүүлчийн эхнэр: Би Кэнжиг хүүгээ төрөхөөс өмнө инээгээд ирнэ гэж бодсон

    Хоёр долоо хоногийн өмнө Исламын улсын хэт даврагчдын барьцаанд орсон Японы хоёр иргэн  хоёулаа амь насаа алдлаа.

    Исламын улсын зүгээс Японы эхний иргэнийг цаазлах үеэрээ Японы Засгийн газраас 200 сая доллар нэхэмжилж байсан. Дараагийн иргэний амийг Иорданы шоронд хоригдож байгаа алан хядагч Сажида Аль Ришавигаар солих болзол тавьсан билээ. Үүний дараа Иорданы Засгийн газраас Исламын улсын барьцаанд байгаа өөрийн улсын нисгэгчийг болон Японы сэтгүүлчийг суллах санал тавьж талууд тохиролцоонд хүрч өнгөрсөн баасан гарагийн нар жаргах мөчид солилцоо хийхээр болсон юм. Гэвч Иорданы засгийн газраас Исламын улсын алан хядагчдаас өөрийн улсын нисгэгчийг амьд байгаа гэх нотолгоо өгөхийг шаардсаны дараахан Исламын улс Япон сэтгүүлчийг цаазаар авч байгаа бичлэгээ цацжээ. Бичлэгтээ: Шинзо Абэ чиний тэнэг үйлдлээс болж танай хоёр иргэн амиа алдлаа. Бид цаашид тааралдсан япон иргэн бүрээ хөнөөх болно гэж заналхийлээд япон  сэтгүүлчийн толгойг тасалж буй бичлэгээ тавьсан байв.  Харин Иорданы нисгэгч амьд байгаа эсэх талаар одоогоор тодорхойгүй байна.

     Японд энэ явдалтай холбогдуулан даяар уй гашуу болж байгаа бөгөөд амиа алдсан сэтгүүлч 47 настай, бага хүүхэд нь нэг сар ч хүрээгүй байсан юм. Түүний эхнэр нь: Би Кэнжиг хүүгээ төрөхөөс өмнө инээгээд л хүрээд ирнэ гэж бодож байсан гэж ярьжээ.

    Болсон явдалтай холбогдуулан Японы Ерөнхий сайд харамсаж байгаагаа мэдэгдээд лалын улсын давралтай тууштай тэмцсээр байх болно гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн гадаадад байгаа өөрийн улсын энхийг сахиулагч, ажилчдын аюулгүй байдал дээр анхаарч ажиллахаа мэдэгджээ.

    Япон улсын хоёр иргэн барьцаалагдахын өмнөхөн Шинзо Абэ Египет, Иордан, Ливан, Израиль, Палестин гэсэн Ойрхи Дорнодын таван улсад цуврал айлчлал хийсэн билээ. Тэрээр Египетийн эрх баригчидтай уулзахдаа Ойрхи Дорнодын улсуудад 2.5 тэрбум ам.доллар, Исламын улсын эсрэг тэмцэлд нэгдсэн орнуудад 200 сая америк долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн нь Исламын улсынхны эгдүүг хүргэсэн хэмээн олон улсын зүгээс дүгнэж байна. Лалын хэт даврагчид өөрсдийнх нь эсрэг байр суурьтай байгаа Европын улсуудад ч халлага үйлдэхээр  заналхийлсэн нь тухайн улсуудыг ямар нэгэн алхам хийхэд хэцүү  байдалд оруулаад байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй