Монголын шатрын холбооны урилгаар Дэлхийн аварга Г.Каспаров, В.Ананд нарын
Дэлхийн аварга Г.Каспаров
Дэлхийн аварга B.Ананд
дасгалжуулагчаар ажиллаж байсан их мастер Михаил Гуревич, эхнэр FIDE-гийн шүүгч, Олон улсын мастер Маша Клиноватайгаа хамт хоёрдугаар сарын 15-25-нд Монголд хөл тавина.
Тэрбээр одоо Туркийн шигшээг удирдаж байгаа билээ. Михаил Гуревич монголын шигшээ багийнхан болон өсвөрийн шилдэг тамирчдын дунд сургалт, тэмцээн зохион байгуулж, тэдэнтэй зэрэг тоглолт хийх гэнэ. Түүний сургалтад насанд хүрсэн 40 хүнээс гадна 40 хүүхэд хамрагдах аж.
Сургалт, тэмцээнд оролцохыг хүсэгчид 100-150 ам.доллар төлөх гэнэ.Мөн FIDE-гийн шүүгчдийн зөвлөлийн дарга, их мастер Гривас Эфсратиос шүүгчдийн хурлын дарга Панагиотис Николопоулис нар шүүгчдийн дунд сургалт зохион байгуулна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт