Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Бүх оддын тоглолт" Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй.
Өнөөдөр болж буй Бүх оддын тоглолтын Баруун бүсэд холбон тоглогч Крис Лоусен (Сентоза арслангууд), хамгаалагч Т.Санчир (Мадимос шонхрууд), довтлогч О.Ууганбаяр (Танан гарьд), хүчний довтлогч С.Өрнүүнбилэг (Эрдэнэдрийлинг Ригс), төвийн тоглогч Ф.Холмс,
Зүүн бүсэд холбон тоглогч О.Сэргэлэн (Хасын хүлгүүд), хамгаалагч Ц.Азбаяр (Танан гарьд), довтлогч Г.Цэнгүүнбаяр (Мадимос шонхрууд), хүчний довтлогч Б.Билгүүн (Хасын хүлгүүд), төвийн тоглогч Т.Акол (Хасын хүлгүүд) нар эхний тавд багтжээ.
Өнөөдрийн тоглолтын үеэр ур чадвар, баг, холын зайн шидэлт болон спрайт слэйм данк шоу арга хэмжээ болох юм.Харин маргааш Монгол Улсын шигшээ баг легионеруудын эсрэг тоглож, "Бүх оддын тоглолт" өндөрлөнө. Энэхүү тоглолтыг ETV HD телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт