ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чингисийн талбайд трактортой хийх Эбагийн жагсаалд С.Жавхлан нэгдэнэ

    “Камертон” хамтлагийн дуучин Эба сүүлийн жилүүдэд уран бүтээл туурвихаас илүү газар тариалангийн бизнест хөл тавиад тун одтой яваа. Тэрбээр урлагийн салбараас ганцаараа энэ бизнесийг эрхэлдэггүй.

    Түүний сүүхээтэй гүйлгээ ухаанаас суралцсан “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх хүртэл анжис барьсан удаатай.  

    Сэлэнгэ аймгийн Сант суманд нарийн ногоо, төмс, буудай тариалдаг дуучин залуу хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолтын дараахан газар тариалангийнхаа ажил руу шаргуу анхаарал хандуулах болсон. Тэрбээр дуулдаг байхдаа л “Хэзээ нэгэн цагт  газар тариалангийн салбарт ажиллана даа” гэж боддог байсан хүслээ 2007 онд биелүүлсэн гэдэг. Түүнийг анх энэ салбарт хөл тавихад тариаланчид харчихаад  “Өө энэ чинь юу вэ дуучин залуу ороод ирлээ.Түүний тариа тарина гэж юу байдаг юм бэ” гэж гайхан шоолж байжээ.

    Урлагийнхнаас үеийнхэн дундаа сэргэлэнд тооцогддог Эба өдгөө газар тариалангийн салбарт хэдийнэ байр сууриа олсон. Нэг салбарт хамтдаа дөрөө харшуулж яваа дуучин залуус саяхнаас тариаланчдын эрх ашгийн хамгаалан тэмцэхээ илэрхийлээд буй.

    Тариалан эрхлэгчдийн холбооноос өгсөн мэдээллээр гишүүн аж ахуйн нэгжид ойролцоогоор 40 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32 мянган тонн, улсын хэмжээнд борлуулагдаагүй 72 мянган тонн улаан буудай байгаа гэнэ.

    Монгол Улс энэ жил ургац арвин хураасан ч чанар нь гурилын стандарт хангахгүй байгааг гурилын үйлдвэрийн удирдлагууд удаа дараа сануулжээ.

    Чингисийн талбайд хоёрдугаар сарын 4-нд газар тариаланчдын хамт трактортой хийх жагсаалыг  Эба зохион байгуулж байгаа гэнэ.

    Газар тариаланчдыг дэмжиж байгаагаа илэрхийлж, тэдний хийх жагсаалд гавьяат жүжигчин С.Жавхлан нэгдэх гэнэ.

    Тэрбээр “Би тариалангийн бүс нутгаар саяхан яваад ирлээ. Тариаланчид тариагаа агуулахдаа хураачихаад нулимс нь цийлэгнүүлэн уйлж сууна. Тиймээс энэ жагсаалд оролцож дуу хоолойгоо өргөнө. Би тариалан эрхэлдэгтээ энд ирээгүй.

    Хамгийн гол нь Монголынхоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээр бор зүрхээрээ зүтгэж байгаа тариаланчдын хөдөлмөр үнэ цэнээ алдаж байгаад эмзэглэж байна” хэмээн өгүүлжээ.

         

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй