ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Тойм

    Өнгөрч буй долоо хоногийн хувьд дэлхий дахины анхаарлын төвд зүй ёсоор байсан сэдэв бол Лалын улсынхан Японы барьцаанд байсан нэг иргэнийг цаазаар авч, амьд байгаа сэтгүүл Кенжи Готог Иорданы шоронд хоригдож байгаа алан хядагчаар солих санал тавьсан явдал байлаа. Иордан болон Японы Засгийн газраас Исламын улсынхантай хэлэлцээрт хүрч барьцааны хүнийг цаазаар авах хугацааг өчигдөр сунгасан ч хэлэлцээр ямар түвшинд байгаа талаарх мэдээлэл одоогоор ирээгүй байна. 

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэгт албан ёсны айлчлал хийн тус улсын төрийн өндөрлөгүүдтэй уулзаж хэд хэдэн гэрээ үзэглэв. Дараа нь тэрээр Саудын Араб улсад айлчлан Салман хаантай уулзсан юм.

    Грект өнгөрсөн ням гарагт парламентын сонгууль болж зүүний үзэлтэй Сюриза эвсэл 36.3 хувийн санал авч, цөөн суудал авсан нэг намтай эвсэж Засгийн газар байгуулах эрхтэй болсон билээ. Тэгвэл шинэ Засгийн газрыг 40 настай Алексис Тсипрас тэргүүлэхээр болж Ерөнхий сайдынхаа тангаргийг өргөлөө. 

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын 10 дугаар чуулган ирэх гуравдугаар сард ОХУ-ын Ханты Мансиск хотод зохион байгуулагдах тов өнгөрөгч мягмар гарагт гарлаа. 

    Өнгөрөгч даваа гарагт Натогийн харьяанд байдаг Грекийн сөнөөгч онгоц сургуулилтын үеэр Испанийн газар нутаг дээр осолдож 10 хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Энэ нь НАТО-ийн цэргийн сургуулилтын түүхэнд гарсан анхны томоохон осол болсон юм. 

    Сирийн курд дайчид Турк улстай хиллэдэг тус улсын Кобани хотыг Туркийн арми  “Исламын улс” зэвсэгт бүлэглэлээс чөлөөллөө. 

    Бостонд хоёр өдөр дарааллан их хэмжээний цас орсны улмаас тус бүсэд онцгой байдал зарлаад байна. Их цасны үеэр хоёр хүн амь үрэгджээ. Мөн 35 000 айл өрх тог цахилгаангүй болж, сургууль цэцэрлэгүүдийг хаасан бөгөөд 150 орчим нислэг цуцлагдав. 

    Мексикт өнгөрсөн оны 9 дүгээр сард сураггүй алга болоод байсан 43 сурагчийг нас барсан талаар Мексикийн холбогдох албаныхан өнгөрөгч лхагва гарагт албан ёсоор зарлалаа.

    Өнгөрөгч пүрэв гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгелийн бүрэн эрхийн хугацаа дуусч огцорч байгаагаа мэдэгджээ.  

    Өнгөрсөн оны 3 дугаар сарын 8-нд сураггүй алга болсон Малайзын Боинг 777 онгоцыг осолдсон хэмээн зарлаж, эрлийн ажиллагааг өнгөрөгч баасан гарагаас бүрэн зогсоолоо. 

    Өчигдөр Мексикт төрөх эмнэлгийн хүүхдийн тасаг байрлах хэсэгт томоохон хэмжээний хийн дэлбэрэлт болж барилга нурсан осол гарчээ. Дэлбэрэлтийн уршгаар  одоогийн байдлаар хоёр хүн нас барж 66 хүн шархдаад байгаа мэдээ байна.

    Өнгөрөгч пүрэв гарагийн орой Египетийн хойгт бас нэгэн дэлбэрэлт болж 26 хүний амийг хөнөөв. Тус халдлагыг Исламын улсыг дэмжигч Ансар аль Макдис гэх бүлгэмийнхэн үйлджээ.Халдлагын улмаас 26 хүн амь үрэгдэж, 30 хүн шархадсан байна. Энэ энэ долоо хоног гарсаар тус улсад гарч буй хоёр дахь халдлага боллоо. 

    Өнгөрөгч пүрэв гарагийн хуралдаанаар Европын холбоо ОХУ-ын эрх бүхий нэлээн хэдэн хүнийг хар жагсаалтдаа нэмэхээр болжээ. Чухам хэн хэнийг нэмсэн нь тодорхойгүй  байна.Ямартай ч уг хориг арга хэмжээг энэ оны сүүл хүртэл хэрэгжүүлэх юм. 

    Баруун Африкийн орнуудад өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш хурдацтай тархаж, 9000 гаруй хүнийг амийг авч одсон эбола вирусын дэгдэлт багассан хэмээн ДЭМБ-аас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй