
Дэлхийн хүн амын дундаж наслалтыг улс орноор нь гаргадаг http://www.worldlifeexpectancy.com сайтад байршуулсан мэдээллээр элэгний хорт хавдарын өвчлөлийг улс орон бүрээр гаргасан жагсаалтад Монгол улс 86.9 хувийн үзүүлэлтээр эхний байрт орсон байна.
Дэлхийд элэгний С вирусын халдвар авсан 170 000 000 хүн байдаг бөгөөд уг вирусын халдвараас болж жилд 366 000 хүн нас бардаг байна. Монгол Улс Азид С вирусын халдвараар I ордог.

Элэгний В вирусын халдварын тархалт. Монголд хүн амын 10% нь В вирусын идэвхтэй халдвартай гэсэн тоо бий. Дэлхийд уг вирусын халдварын тархалтаар манайх ийм байна.
| Зэрэглэл | Улс | 100 000 хүнд ногдох хувь |
|---|---|---|
| 1 | Korea, Republic of | 41.8 |
| 2 | Mongolia | 32.5 |
| 3 | Japan | 29.9 |
| 4 | Guatemala | 23.7 |
| 5 | China | 22.7 |
| 6 | Tajikistan | 21.7 |
| 7 | Kazakhstan | 21.6 |
| 8 | Kyrgyzstan | 21.4 |
| 9 | Albania | 20.1 |
| 10 | Belarus | 18.8 |
| 11 | Turkmenistan | 18.2 |
| 12 | Costa Rica | 17.3 |
| 13 | Bhutan | 17.2 |
| 14 | Honduras | 17.0 |
| 15 | Ecuador | 16.9 |
| 16 | FYR Macedonia | 16.5 |
| 17 | El Salvador | 16.4 |
| 18 | Viet Nam | 16.3 |
| 19 | Russian Federation | 16.0 |
| 20 | Peru | 15.8 |
Дээрх нь 100 мянган хүнд ногдох ходоодны хорт хавдарын нас баралтын хувь. Монгол Улс энэ жагсаалтад БНСУ-ын дараа буюу II жагсчээ. Ходоодны хорт хавдар нь дэлхийд нас баралтын хувиараа V ордог юм.

Уушигны хавдараар нас барагсдын 100 мянган хүнд ногдох хувиар дэлхийд мөн л өндөр үзүүлэлттэй гарсан статистикийг энд харуулжээ.

1985-1993 он хүртэл сүрьеэгийн бүртгэгдсэн тохоилдол Монголд тогтмол буурч байсан бол 1994 оноос жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэх мэдээллийг манай албаны хүмүүс өгсөн бол дэлхийд уг өвчний тарлхалтаар манай улс ингэж эрэмбэлэгджээ.

Өнөөдөр Дэлхий дээр 350 сая хүн чихрийн шижингээр өвдөөд байна гэж ДЭМБ мэдээлж байна. Амьдралын эрүүл хэв маягийг сурталчилж, үүсэх эрсдлүүдийг арилгахгүй бол 2030 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх хандлагатай байнгаа аж. Дэлхий хэмжээнд 10 секунд тутам ЧШӨ-өөс болж 1 хүн нас бардаг гэдэг. Монголчууд саяхныг болтол энэ өвчний талаар мэддэггүй байсан ч амьдралын буруу хэвшлүүдээс болж уг өвчнөөр өвдөгсдийн тоо эрс нэмэгдээд байгаа юм.

Энэ жагсаалтаа таатай мэдээгээр өндөрлөе. Хөхний хорт хавдарын тухайд манай улс хамгийн бага өвчлөлтэй орны тоонд багтжээ.
Б.Намжилмаа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт