Дэлхий дээр 121 сая хүн депрэсстэй буюу сэтгэл гутралтай байгаа гэвэл та итгэх үү. Ийм судалгааг АНУ-ын Сэтгэл судлалын хүрээлэнгээс гаргасан бөгөөд жил бүр депресст өртөгсдийн тоо 20 хувиар нэмэгдэж буй гэнэ. Үүнээс гадна хүмүүсийн 80 хувьд сэтгэл гутралын ямар нэгэн шинж тэмдэгтэй гэж тэд дүгнэж байна. Сэтгэл гутралд эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин илүү өртдөг байна. Хүүхэдтэй болсон 10 эмэгтэй тутмын 1 нь сэтгэл гутралд ордог гэсэн судалгааны дүн бас байна. Насны хувьд 45-65 насныхан бусдаасаа илүү гутрах хандлагатай байдаг аж. Тодруулбал, 18-24 насныхны 2,8 хувь нь сэтгэл гутралтай байдаг бол 45-64 насныханд энэ тоо 4,6 хувь болж өсчээ. Ажилгүй болсон, эхнэр юм уу нөхрөөсөө салсан нь сэтгэл гутралд оруулах хамгийн том 2 шалтгаан болдог байна. Мөн илүүдэл жин, нойргүйдэл, сэтгэл зүрхний асуудал, боловсрол нимгэн байх зэрэг нь сэтгэл гутралын шалтгаануудад багтжээ.
Дэлхийн 7 тэрбум хүн амын аль хэсэг нь хамгийн их сэтгэл гутралтайг доорхи зургаас үзээрэй. Зургаас харахад манай улсын иргэд сэтгэлээр бага унадаг, хаттай иргэдийн тоонд багтдаг юм байна шүү.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт