ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын ухаант есөн хатан өмнөд хөршид зочилно

    ҮДБЭЧ-ын  уран бүтээлчид Монголын түүхийн ээдрээтэй үед төрийн алтан жолооноос атгалцаж явсан ухаант  Гоо марал, Алунгоо эх, Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтуни, Чимбай, Самар, Мандухай зэрэг есөн хатны бодит түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр өгүүлсэн “Монголын их хатдын туульс”-ыг өнгөрсөн жил тайзнаа толилуулж байв.

    Тэгвэл уг бүжгэн жүжгийг хоёрдугаар сарын 5-нд дахин тоглохоор болжээ. Жүжгийн цомнолыг Н.Болд, хөгжмийг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд бичсэн нь олны сонирхлыг татсан тул хөрш орныхон ч гэсэн үзэхийг хүсдэг гэнэ.

    Сонирхуулахад ӨМӨЗО-ны иргэд сар шинийн өмнө “Монголын их хатдын туульс”-д тоглож, хатдын дүрийг бүтээсэн уран бүтээлчдийг эх орондоо тоглуулахаар урьсан аж. Тэдний сонирхлыг Монголын үзэсгэлэнт, эрэмгий, эрдэм ухаан төгс хатдын төр түшилцэж, улсаа удирдсан түүх их татдаг байна.

    Эртний судар бичигт тэмдэглэгдсэнээр дээрх есөн хатан улс оронд нь дайн самуун нүүрлэхэд эрчүүдийн адил саадаг агсан дайтаж, төр түвшин цагт  ард түмнээ амгалан байлгахын төлөө ухаан гаргаж удирддаг байж. Монгол ухаант хатдын амьдарч байсан цаг үе өөр өөр боловч эх орон, эх нутаг, түмэн олноо харийнхнаас хамгаалсан халуун сэтгэл, хатан зориг, зорилго, тэмүүлэл нь адил байсан гэдэг.

                                                                                                                               Г.Золзаяа
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй