ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ардчилсан хүчний холбоо хуралдана

    Ардчилсан хүчний холбоо их хурлаа өнөөдөр хуралдуулна. Тус холбоо таван жилийн ойн баяртаа зориулан их хуралаа хуралдуулж буй бөгөөд Их хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч чуулаж ажээ. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайхан нар ажилладаг. Их хурлаар таван жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан зочид төлөөлөгчид, гишүүд дэмжигчидтэйгээ хамт өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх юм байна.
    УИХ-ын дарга, тус холбооны хүндэт ерөнхийлөгч З.Энхболд их хурлыг нээж үг хэлэх бол АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ. Их хурлын үеэр таван жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй