
Хонконгд үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээллийн төвөөс гаргасан дэлхийн хотуудын сүүлийн 30 жилийн цаг агаарын мэдээг нарийн судалсны эцэст Английн “The Guardian” сонин энэ дүгнэлтийг хийжээ. Өмнө нь Шведийн Эстерсан хот, Финландын Оулу хот, Канадын Эдмонтон хот өөрсдийгөө “Өвлийн хот” хэмээн нэрийдэж “Өвлийн олимп”-ийг энд зохиох ёстой хэмээн байнга мэдэгддэг юм. Гэхдээ эдгээр хотуудаас ч хүйтэн хот бас байдаг ажээ. Канадын баруун хойд нутагт орших Шархутга буюу Yellowknife хотод өвөлдөө -35 хэм хүртэл хүйтэрдэг. Хотын оршин суугч нэг гэр бүл жилд 5.000 долларыг түлшиндээ зарцуулдаг.
Шархутга хот нь Хойд Америк дахь хамгийн хүйтэн хот болохоос техник үнэлгээний хувьд дэлхийн хамгийн хүйтэн хот биш юм. Учир нь тус хотын хүйтнийг хэмжихдээ салхины хүч, агаарын урсгалыг тооцон -35 хэм гэсэн тоог гаргасан ч үнэндээ -30 хэм хүртэл хүйтэрдэг ажээ. Тэгээд ч тус хотод ердөө 20.000 хүн оршин суудаг. Үүний дэргэд -67 хэм хүртэл хүйтэрдэг ОХУ-ын Сахагийн Бүгд найрамдах улсын Оймякон тосгоныг хамгийн хүйтэн хот гэж нэрлэж болох хэдий ч энд ердөө 500-хан хүн оршин суудаг аж. Гурван сая кв.км нутагтай Саха улсын нийслэл Якутск хотод өвөл дундаж хэм нь -34 хэм байдаг ч -40 хэм хүртэл хүйтрэх нь олон тохиолдоно. Гэхдээ л Арктикийн тойрог дахь энэ бүс нутагт нийт 270.000 хүн тархан амьдардаг.
Тэгвэл 1.3 сая хүн амтай, өвөл 1 дүгээр сард дунджаар -33 хэм хүртэл хүйтэрдэг метрополитан хот байдаг гэдэгт олон хүн гайхшрах биш. Энэ хот бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар юм. Бүхэл бүтэн 1.3 сая хүн энэ хүйтнийг даван гардаг нь гайхалтай. Улаанбаатарчуудын олонх нь үндэсний сууц болох гэртээ мод, нүүрс түлж, илчлэг сайтай адууны махаа идэн өвлийг давдаг байна хэмээн “The Guardian” сонин онцолжээ.
/Жич: Дээрх зурагны дор Улаанбаатар хотын 1.3 сая иргэн өвөл мод, нүүрс түлж дулаацдаг тул агаарын бохирдол ихтэй байдаг хэмээн “The Guardian” сонин тайлбарлажээ/
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт