ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөлбөмбөгийн холбооны дараагийн ерөнхийлөгч хэн бэ?

    Монгол Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг Солонгосын Инчён хотноо зохиогдсон Азийн зуны спортын XVII наадамд амжилттай оролцож монголчууд багийн спортод амжилт гаргаж чаддагийг нотолсон төдийгүй Азийн шилдэг найман багийн нэг болсон. Тэдний энэ амжилт Монголд өөр нэгэн багийн спортынхныг хөдөлгөөнд оруулж удирдлага нь шүүмжлэлийн бай болоход хүргэв. Энэхүү багийн спорт бол хөлбөмбөг. ХБХ-ны одоогийн ерөнхийлөгч Б.Ганболд нь өөрөө тус спортоор хичээллэж явсан, тус холбоог байгуулахад анхнаас нь гар бие оролцсон ажээ.      

    Энэ арваннэгдүгээр сард Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит IV Их хурлыг зохион байгуулна. Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох энэ хурал сонирхолтой болно гэдэг нь одооноос ажиглагдах болжээ. Учир нь МХХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд зургаан хүн нэрээ дэвшүүлж, тэд ч сурталчилгаагаа битүүхэн хийгээд эхэлчихсэн.  

    ХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид:

    1. Б.Ганболд - Монголын Хөлбөмбөгийн Холбооны одоогийн Ерөнхийлөгч.  

    Тэрээр AFC-гийн Гүйцэтгэх Хорооны гишүүнээр 2011 онд, FIFA-гийн Хөгжлийн Хорооны гишүүнээр 2012 онд томилогдсон. “Футзалын Ордон”, хиймэл зүлэг бүхий 5000 үзэгчдийн багтаамжтай “Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн”-г байгуулжээ. Мөн түүний урилгаар Дэлхийн хөлбөмбөгийн супер од, Европын Хөлбөмбөгийн Холбооны /UEFA/ Ерөнхийлөгч, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Мишель Платини Монгол Улсад айлчилсан. Тэрээр "Надад дуусгаагүй ажил байгаа болохоор дахин нэр дэвшсэн" гэж онцлоод байгаа. Монголд надаас өөр хэн стадион бариулсан юм бэ, намайг 1997 онд Монголын хөлбөмбөгийн холбооны генесек болохоос өмнө Монголын хөлбөмбөгчдийн хувьд гадаад руу явна гэдэг хүршгүй оргил мэт байлаа хэмээн өөрийг нь юу ч хийгээгүй гэх хүмүүст нүүр номоороо хариу өгсөн.

     

    2. Т.Лхагвадорж - “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга, “Хүннү Коал” ХХК-ийн захирал.

    Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сүхбаатар аймаг дахь XXVII талбай буюу Талбулаг, Тосон толгойн талбайд хайгуулын ажлыг амжилттай хийсэн Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалтай компани. Оны шилдэг бизнесмэн өргөмжлөлтэй.

     

    3. Э.Амарсайхан - С1 сэтгүүлч , “2050” ТББ-ын захирал.

     

    Монгол туургатны өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулсан. Уг тэмцээнд Монгол, Тува, Буриад, Халимаг улсын өсвөрийн тамирчид оролцож Монголын 1, 2 дугаар баг аваргын алт, мөнгөн медалийг хүртсэн. Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа залуу.

     

     

     

     

     

    4. Б.Мэдрээ - Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал.

     

     

    Банк санхүүгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа. УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшээд ялагдсан. Хөлбөмбөгийн спортод хийсэн ямар нэг ажил нь тодорхойгүй.

     

     

     

    5. Г.Ганхүү - “Дэрэн-хөлбөмбөг” спорт клубийн ивээн тэтгэгч, Шар айраг хамтлагийн ахлагч.

     

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч. Иргэний Зориг Ногоон Намын удирдах зөвлөлийн гишүүн.  Түүний ивээн тэтгэсэн “Дэрэн” клубын өсвөрийн тамирчид Шведэд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Монгол Улсын түүхэнд анх удаа хүрэл медаль хүртсэн.

     

     

     

     

     

    6. А.Ганбаатар - Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч.

    Монголын хөлбөмбөгийн холбооны гадаад харилцаа дэвжихэд зохих хувь нэмэр оруулсан гэж түүнийг үнэлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ спортод урвуулсан хүн. Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны дэд Ерөнхийлөгч, Европын Хөлбөмбөгийн Холбооны /UEFA/ Ерөнхийлөгч Мишель Платиниг Монголд айлчлах арга хэмжээг зохион байгуулсан.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттертай 2050 онд Монголд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна гэсэн мөрөөдлийн гэрээ үзэглэхэд хувь нэмрээ оруулсан.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй