ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн аварга Ж.Нурлан Б.Бат-Орших хүүд халуун сэтгэлээр тусаллаа

    “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ын судалгааны баг дүүрэг, хороодоор судалгаа хийх явцдаа Баянзүрх дүүргийн 23-р хорооны нийгмийн ажилтны санал болгосны дагуу Бат-Нарангийн гэр бүлд туслах ажлаа эхлүүлжээ. Тэдний ажлыг дэмжиж, Оюу-толгой ХХК-ийн ажилчдын сайн дурын баг хамтран шинэ гэр барьж өгөхөөр болсон байна.


    Дөрвөн сартай Б.Бат-орших хүүд хүүхдийн нэмэлт хоолны тэжээл, хувцас хэрэглэл, хоол хүнс өгч, гэрийг нь дулаан байлгахын тулд түлээ, нүүрсээр хангаж буй. Тэд хүүг эгчийнх нь хамт сувилалд хэвтүүлэн эмчлүүлэх, эгчийг нь цэцэрлэгт хамруулж, гэрийнх нь хашааны газар, зам талбайг тэгшлэх, гэрийнх нь гадуур хашаа барихаар төлөвлөжээ.

    Тэгвэл сайхан сэтгэлт залуусын сайн санааны үйлсийг дэмжиж, Монголын Бодибилдингийн холбооны ерөнхийлөгч С.Одбаатар, Дэлхийн аварга Ж.Нурлан нар тамирчидтайгаа хамтран халуун сэтгэлээр тусламжийн гараа сунгав.

    “Эрүүл чийрэг иргэн энэ улсын баялаг. Хүчтэй, чадвартай тамирчин ирээдүйд бэлтгэнэ” гэсэн уриа, зорилго нь тэднийг ийн бяцхан жаалд туслах аянд нэгдэхэд хүргэсэн байна.

                                                                                                                                       Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй