Өнгөрсөн оны 3 дугаар сарын 8-нд сураггүй алга болсон Малайзын Боинг 777 онгоцыг осолдсон хэмээн зарлаж, эрлийн ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоолоо.
2013 оны 12 дугаар сард Исламын улсынхны барьцаанд орсон Иорданы 29 настай нисгэгчийг амьд байгаа гэх баталгааг тус улсын Засгийн газар алан хядагчдаас шаардлаа.
Мексикт төрөх эмнэлгийн хүүхдийн тасаг байрлах хэсэгт томоохон хэмжээний хийн дэлбэрэлт болж барилга нурсан осол гарчээ. Дэлбэрэлтийн уршгаар одоогийн байдлаар хоёр хүн нас барж 66 хүн шархдаад байгаа мэдээ байна.
Өчигдөр орой Египетийн хойгт бас нэгэн дэлбэрэлт болж 26 хүний амийг хөнөөв. Тус халдлагыг Исламын улсыг дэмжигч Ансар аль Макдис гэх бүлгэмийнхэн үйлджээ.Халдлагын улмаас 26 хүн амь үрэгдэж, 30 хүн шархадсан байна.
Нидерландын Үндэсний телевизийн байр руу буутай оюутан дайран оржээ. Тэрбээр өөрийгөө Улсын аюулаас хамгаалах байгууллагын хакерын ажиллагаатай тэмцэх хэлтсийн ажилтан хэмээн танилцуулж телевизийн байр руу нэвтэрч, оройн мэдээллийн хөтөлбөрийг тасалдуулсан байна.
Европын холбоо ОХУ-ын эрх бүхий нэлээн хэдэн хүнийг хар жагсаалтдаа нэмэхээр болжээ. Чухам хэн хэнийг нэмсэн нь тодорхойгүй байна.
Баруун Африкийн орнуудад өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш хурдацтай тархаж, 9000 гаруй хүнийг амийг авч одсон эбола вирусын дэгдэлт багассан хэмээн ДЭМБ-аас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт