86 кг-ийн жинд барилдсан ОУХМ П.Өсөхбаатар нэгдүгээр тойрогт Тайландын бөх Метее Тепакомтай зодоглож 11:0 онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан ч БНСУ-ын бөхөд 6:10-аар хожигдлоо.
125 кг-ийн жинд хүч үзсэн ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Арабын Нэгдсэн Эмират Улсын Мохаммед Салемтай хүч үзэж, 32 секундэд цэвэр хожсон. Түүнийг дараагийн барилдаанд Ираны тамирчин илүүрхэж 0:4-өөр ялав.
61 кг-ийн жинд барилдсан ОУХМ Т.Түвшинтулга нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Баржанганд ялагдав. Т.Түвшинбат 5-5 онооны харьцаатай тэнцсэн ч сүүлийн оноогоор ялагдсан юм.
74 кг-ийн жинд зодоглосон ОУХМ Д.Гомбодорж нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Сангкю Литэй барилдаж ялагдсан байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт