ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Иорданы Засгийн газар Исламын улсаас баталгаа шаардав

    Өчигдөр Исламын улсын хэт даврагчид тэдний барьцаанд байгаа Японы сэтгүүлч Кенжи Готогийн дуу бичлэг бүхий бичлэгийг цацсан билээ. Тус бичлэгт Кенжи Гото "Өнөөдөр нар жаргахад Иорданы шоронд хоригдож байгаа Сажида аль Ришавиг суллахгүй бол Иорданы нисгэгч бид хоёрыг хөнөөнө гэсэн" хэмээн хэл дуулгасан. Ямартай ч Япон, Иорданы Засгийн газар Исламын улсынхантай хэлэлцээ хийсний дүнд барьцааны иргэдийг цаазаар авахыг хойшлуулсан ч лалынхан тэдэнд хэдий хугацаа өгсөн нь тодорхойгүй байгаа юм.

    Иорданы Засгийн газраас 2013 оны 12 дугаар сард Исламын улсынхны барьцаанд орсон тус улсын 29 настай нисгэгчийг амьд байгаа гэх баталгааг алан хядагчдаас шаардсан байна. Учир нь өнгөрсөн хугацаанд Иорданы нисгэгчийн дүрс бичлэг, амьд байгаа зураг гэх мэт баталгааг лалын улсынхнаас өгөөгүй билээ. Тиймээс алан хядагч Сажида аль Ришавиг Иорданы шоронгоос суллахаас өмнө өөрийн улсын иргэнийг амьд байгааг харна гэдгээ тус улсын гадаад хэргийн сайд Нассир Жүдик мэдэгджээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй