
Франклин Рузвельт эцгийгээ 53 настай, эхийгээ 26 настайд нь төрсөн байна. Рузвельтийн эх Сара Рузвельт нь гэр бүлийнхэндээ бүрэн ноёрхлоо тогтоосон нэгэн бөгөөд хүүхдүүдээ хэзээ тоглох, хэзээ хооллох, хэзээ хичээллэхийг нь хүртэл чанга дэглэмээр зохицуулж сургажээ. Чанга дэглэмд өссөн шударга, зарчимч хүмүүжил нь түүнийг ирээдүйн ерөнхийлөгч болоход нь ихээхэн түлхэц болсон байна.

Тэрээр Америкийн түүхэн дэх цорын ганц хөгжлийн бэрхшээлтэй ерөнхийлөгч байсан юм. Рузвельт хоёр ч удаа саа өвчин тусч үүний улмаас хөл нь мэдээгүй болсон байна. Түүнийг дэлхийн хоёр дугаар дайны үед их хямралтай байхад улс орноо удирдан, зөв гарцыг сонгож байсан чадварлаг ерөнхийлөгчгэж үнэлдэг. Рузвельт 1910 оноос улс төрд хүчин зүтгэж эхэлсэн байна. Франклин Рузвельт Харвард, Колумбын Их сургуульд Эрхзүйн боловсрол олж 28 настайдаа Нью-Иорк мужийнхаа Ардчилсан намд сенатын төлөөлөр болон суух болжээ. Рузвельт Америкийн түүхэн дэх хамгийн олон удаа буюу дөрвөн удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн юм. Тэрээр ерөнхийлөгчийн албыг 1933-1945 онд хашсан билээ.

Рузвельт саа өвчин тусч хөдөлгөөнгүй, урт удаан хугацаанд орондоо хэвтэх үедээ марк цуглуулдаг болсон бөгөөд цуглуулгадаа тун ул суурьтай ханддаг байжээ. Газар зүй, түүхийн талаарх сонирхол нь түүний ийм хоббитой болгосон гэж тэрээр хэлж байв.

Тэр анх удаа ерөнхийлөгч болоход түүний цуглуулгад 25 мянган марк байсан гэдэг. Тиймдээ ч тэр газар зүйн тал дээр төгс мэдлэгтэй Америкийн цор ганц ерөнхийлөгч байжээ. Рузвелт 39 настай байхад нь саа өвчин нь дахин тусч доод хэсгийн бие нь мэдээгээ аажимдаа алдсаар тэргэнцэр дээр суудаг болсон юм. Тэрээр өвчинтэйгээ хэд хэдэн удаа тэмцсэн боловч харамсалтай нь насан туршдаа суугаа болжээ.

Түүнийг ерөнхийлөгч байх үед 1945 онд дэлхийн гурван их гүрний удирдагч буюу Сталин, Черчилль, Рузвельт нар уулзаж дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтийн талаар түүхэн уулзалт хийснийг өнөөг хэр нь хэн ч мартаагүй юм. Рузвельт дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Америк гүрнийг удирдаж холбоотон гүрнүүдийг ялалтанд хүргэлцэж, даян дэлхийд маргаашийн гэрэлт өдрүүдийг бий болгоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн учраас АНУ-ын түүхэн дэх хамгийн нэр нөлөө бүхий хүндтэй ерөнхийлөгчөөр яахын аргагүй нэрлэгддэг билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт