ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэр хорооллыг дахин төлөвлөх компаниуд батламжаа авлаа

    Өнөөдрийн байдлаар нийслэлийн  21 байршилд 29 аж ахуйн нэгж  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж эхний ээлжийн 4000 орчим орон сууц ашиглалтад оруулахаар  ажилаж буй. Тэгвэл өнөөдөр дээрх 21 байршлийн 5 хэсэгт төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн ИТХ-ын дарга, Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар ажил эхлэх эрх бүхий “Батламж”, нийслэлийн Засаг даргын захирамжийг гардууллаа.

    Эрэл групп ХХК- Чингэлтэй дүүргийн 9,10, 11-р хороо Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 39%7 га, Чингэлтэй дүүргийн 7, 8-р хороо Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 27 га
     Монкон групп ХХК- Чингэлтэй дүүргийн 9,10,11-р хороо Дэнжийн мянга орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 15,2 га
     Магма од ХХК- Баянзүрх дүүргийн 2-р хороо Дарь эх орчмйн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 4,5 га
    Монгол угсаа ХХК- Баянзүрх дүүргийн 2-р хороо Дарь эх орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-15,5 га газарт төсөл хэрэгжүүлнэ.

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу дээрх аж ахуйн нэгжүүд нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн олонхийн дэмжлэг авч, бичиг баримтын зөрчилгүй иргэдийн 75 хувиас дээш иргэдтэй хоёр талт гэрээ байгуулсан тул цаашид гурван талт гэрээ хийж, бүтээн байгуулалтын ажлаа эхлэх боломжтой болжээ.
    Жишээлбэл, Магма од ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хамаарагдаж буй иргэдийн 80 орчим хувь нь амины тохилог орон сууцтай болох санал тавьсан байна. Иргэдийн энэ саналын дагуу 2 талт гэрээ байгуулсан бөгөөд 3 жилийн хугацаанд  төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж компанийн удирдлагууд хэлэв.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй