Исламын улс Японы сэтгүүлч Кэнжи Готогийн хоолойн бичлэгийг тараасан байна. Тус бичлэгт Иорданд хоригдож байгаа Сажида аль Ришавиг өнөө орой нар жаргахад суллахгүй бол Японы сэтгүүлч болон Иорданы нисгэгчийн амийг хөнөөнө гэжээ.
Газын зурваст дахин дэлбэрэлт болж 22 хүний амь үрэгдсэн хэрэг гарлаа. Тус дэлбэрэлтийг Израилийн талаас зохион байгуулсан гэж үзэж байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгелийн бүрэн эрхийн хугацаа дуусч огцорч байгаагаа мэдэгджээ.
Кубын тусгаар тогтнолын 162 жилийн ойг Кубачууд нижгэр тэмдэглэж байна.
Украины нийслэл Киев хотын оршин суугчид хотын дарга, прокурорууд болон Эрчим хүч, нүүрс, аж үйлдвэрийн сайд Виталий Кличког огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Грекийн шинэ Ерөнхий сайд Алексис Ципрастай утсаар ярьсан бөгөөд энэ үеэр 2008 оны хямралаас хойш сэргэж чадахгүй байгаа Грекийн эдийн засагт тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Оросын эсрэг тавьсан хоригоо энэ жилийн арванхоёрдугаар сар хүртэл сунгах талаар Европын холбооны орнууд тохиролцлоо.
Гренада, Киргиз, Маршаллын арлууд, Македони, Тонга, Вануату, Йемен зэрэг долоон орон татвараа төлөөгүй учраас НҮБ-ын Ерөнхий ассамблейн саналын эрхээ түр хугацаагаар хасуулсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт