ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японы иргэнийг цаазлана гэжээ

    Исламын бүлэглэлийн гишүүн Сажида Аль Рашави гэх алан хядах ажиллагаа үйлдсэн эмэгтэйгээр солих саналыг Японы Засгийн газарт тавьсны дагуу Японы эрх баригчид солилцооны саналыг хүлээж авахаар болсон ч тус улсын амьд байгаа иргэний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Исламын улс Иорданд хоригдож байгаа Сажида аль Ришавиг 24 цагийн дотор суллахгүй бол тэдний барьцаанд байгаа Япон болон Иорданы иргэнийг цаазаар авахаа өчигдөр мэдэгдсэнээс хойш ийнхүү 24 цаг өнгөрсөн ч ямар нэг мэдээлэл аль аль тал нь хийгээгүй байсан юм.

    Тэгвэл Исламын улс Японы сэтгүүлч Кэнжи Готогий хоолойн бичлэгийг тараасан байна. Тус бичлэгт Иорданд хоригдож байгаа Сажида аль Ришавиг өнөө орой нар жаргахад суллахгүй бол Японы сэтгүүлч болон Иорданы нисгэгчийн амийг хөнөөнө гэж бичсэн байна. Хоёр улсын Засгийн газар иргэдийнхээ амийг аврахын тулд шаардлагатай бүгдийг хийнэ гэж мэдэгдсээр байгаа билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй