Э.Одгэрэл загварын ертөнцийн тайзнаа гарсан цагаасаа эхлэн олны анхаарлын төвд байх болсон. Түүнийг хаана л томоохон хүлээн авалт, шоу цэнгээн болно тэнд байж байдаг гэж сонин хэвлэлүүд бичдэг байв.

Иймэрхүү мэдээлэл одоо үргэлжилсэн хэвээрээ. Үеийнхээ зарим нэг атаач эмэгтэйчүүдэд өтөлж хөгширдөггүй хүүхэн, “Орчин цагийн Тоо Хуар” хэмээн гоочлуулж, сайхан бүсгүйчүүдэд харц унагадаг эрчүүдэд “Мөнхийн залуугаараа” гэж өргөмжлөгдсөөр өнөөг хүргэсэн тэрбээр нөгөө л моодноос гараагүй зангаараа гадны томчуудыг ирэхэд Монголын нөлөө бүхий улс төрчидтэйгээ хамт угтаж, нүдийг нь хужирладаг гэлцдэг.

Тэд ч гадны зочдоо Монголын түүх соёл, ёс заншилтай танилц хэмээн өмнө нь бөхөлзөн тусгайлан зассан өргөөнд тухлуулж, зугаацуулах үеэрээ Э.Одгэрэл тэргүүтэй царай зүс, бие галбир сайхантай топуудыг дагуулан явдаг гэнэ.

Зочилсон зочдоосоо “Монгол сайхан бүсгүйчүүдтэй юм аа” гэх чихэнд чимэгтэй үг сонсох нь томчуудад ч таатай санагддаг бололтой. Бүсгүйчүүдийн төлөөлөл болгож Э.Одгэрэлийг удаа дараа залах болсон тэд олны нүднээс зайдуу буйд газар урьсан гадны бэлтэй зочдынхоо анхаарлыг сайхан хүүхэн дээр төвлөрүүлж, түншлэлийн төлөвлөсөн ажлаа санаа амар амжуулдаг гэлцдэг нь ч худлаа бус.

“Залуу нас, гоо үзэсгэлэн байгалийн жамаар өтөлж гунддаг, сайн хань, сайхан үр хүүхдүүдтэй байхад насны эцэст жаргадаг” гэдэг үг бий.
Сүүлийн үед “Хайрын хурим” салоны нүүр царай болоод буй хатагтай эзэгтэйн ажлаас хол байдаг ганц бие амьдралаасаа залхсан уу, эсвэл хань ижилтэй болъё гэж шийдсэн уу, юутай ч хормогч өмсөөд хоол зэхэх ажилд сүрхий шаргуу суралцаж байгаа гэнэ лээ шүү.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт