ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Топ Урнаа гутлын дэлгүүр хэсч бухимдлаа тайлдаг

    Загвар өмсөгч топ модель Г.Уранцэцэгийг өвөрмөц төрхтэй, өмссөн хувцасаа амилуулж чаддаг хэмээн  үнэлэх нь бий. Хэл аманд хамгийн  их өртдөг моделиудын нэг тэрээр үүнийгээ өөрийнхөөрөө байдаг, нэг зүйлд баригддагүй зантайгаа холбож тайлбарладаг юм билээ.  Гэрлэх,  хүний хань болох тухайд үргэлж л яарахгүй байна гэж хариулдаг тэрээр өөрийгөө хатуу ээж болох  байх  гэж төсөөлдөг гэсэн. Угаас тэрээр тийм зөөлөн  хүн биш. Германд өсвөр насаа өнгөрөөсөн учир задгай сэтгэдэг, чөлөөтэй ярьдаг, монгол хүүхнүүд шиг ингэж, тэгж болохгүй гэсэн элдэв ёсонд баригдахыг хүсдэггүй гэж ярьсан нь бий.

    Мөн Г.Уранцэцэг хүүхэдтэй болохоороо хэзээ ч загвар өмсөгч болгохгүй, бас хэзээ ч загвар өмсөгч залуутай үерхэхгүй гэж өөртөө тангарагласан  гэнэ билээ. Хэрэв та түүнийг гутлын дэлгүүр хэсэж байхтай таарвал тэрээр бухимдалтай байна гэж ойлгоход эндүүрсэн болохгүй л  байх. Учир нь тэрээр маш их уурласан үедээ эсвэл стресстэж ядарсан байхдаа гутлын дэлгүүр хэсч гоё гутал худалдаж аваад тайвширчихдаг гэсэн.

    Г.Уранцэцэг 1997 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд 2007 онд “Топ модель” өргөмжлөл хүртсэн юм.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй