ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийд цөөхөн сансарын эмэгтэй нисгэгчид

    Валентина Терешкова

    1963 оны 6 дугаар сарын 16-нд 26 насандаа сансарт ниссэн анхны эмэгтэй. Тэрээр тухайн үедээ ЗХУ-ын баатраар өргөмжлөгдөж байжээ. Валентина “Восток-6” хөлгөөр сансарт нисчээ. Тэрээр сансарт хоёр жил үүрэг гүйцэтгэсэн, “Восток-6” хөлгийн буултын системд осол гарсныг илрүүлж чадсан гэдгээрээ алдаршжээ. 

    Жудит Ресник

    Задгай сансарт ниссэн АНУ-ын анхны эмэгтэй нисэгч. Тэрээр сансарт 1984 онд анх ниссэн. 1986 онд “Чаленжер” хөлгөөр сансарт нисч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн. Жудит НАСА-гийн урдаа барьдаг цахилгааны инженерүүдийн тоонд зүй ёсоор тооцогдож байсан төдийгүй, еврей гаралтай анхны эмэгтэй нисэгч байжээ. 

    Шэнон Люси

    АНУ-ын нисэгч тэрээр НАСА-гийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. 1985-1996 оны хооронд 5 удаа буюу хамгийн олон удаа сансарт ниссэн эмэгтэйгээр тодорсны сацуу сансарт хамгийн удаан хугацаанд үүрэг гүйцэтгэсэн сансрын нисгэгч юм. Сансарт даалгавар биелүүлж явахдаа биохимийн шинжлэх ухаанд томоохон нээлтүүд хийсэн. Шинжлэх ухааны салбарт Ньютоны нэрэмжит шагнал хүртэж байжээ. 

    Мэй Жэмисон

    Хамгийн анхны өнгөт арьст сансрын нисэгч эмэгтэй бөгөөд НАСА-гийн тэргүүлэх ажилчдын нэг байжээ.Түүний үндсэн мэргэжил нь бүжигчин бөгөөд мэргэжлийн бус анхны сансрын нисэгч байв. 

    Чиаки Мукай

    1994, 1999 онд STS-65 хөлөг дээр ажиллаж, багийг ахлаж байсан тэрээр Японоос төдийгүй Ази тивээс сансарт ниссэн анхны эмэгтэй болсон юм. Мөн сансарт хамгийн удаан хугацаанд ажилласан эмэгтэй билээ. 

    Калпана Чавла

    Сансрын анхны эмэгтэй командлагчийн үүрэг гүйцэтгэж байсан Энэтхэг гаралтай энэ эмэгтэй 2003 онд Колумбиа хөлөгийн дэлбэрэлтийн үеэр амь насаа алдсан юм. Колумбиа хөлгийн дэлбэрэлтийн үеэр 8 шилдэг сансрын нисэгч алтан амиа алдаж байсны хамгийн залуу нь Калпана байжээ. 

    Елена Кондакова 

    1994, 1997 онуудад хоёр удаа сансарт аялахдаа хоёр өөр сансрын хөлгөөр аялсан анхны орос, эмэгтэй сансрын нисэгч. Мөн  хамгийн шилдэг сансрын командлагч байсан бөгөөд тэрээр ОХУ-аас сансарт ниссэн гурав дахь эмэгтэй юм. Тэрээр сансрын хөлөгт 195 өдөр ажиллажээ. 

    Лиу Янг

    БНХАУ-аас сансарт ниссэн анхны эмэгтэй. Тэр 2012 оны 6 дугаар сард Шэн Жоу хөлгийн туслах ажилтнаар ажиллаж байхдаа сансарт ниссэн юм. 

    Елена Серова 

    ОХУ-ын дөрөв дэх эмэгтэй сансрын нисэгч тэрээр 9 дүгээр сарын 25-нд сансарт хөөрсөн бөгөөд 2005 оноос эхлэн бэлтгэгджээ. Тэрээр Олон Улсын Сансрын Станцид очиж байгаа Оросын анхны эмэгтэй нисгэгч болж байгаа юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй