Буриад улсын уран барималч Даши Намдаков Чингис хааны хөшөөг хүрлээр бүтээн 2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд Лондон хотын Marble Arch нуман хаалганы ойролцоо сүндэрлүүлсэн ч Английн парламентын зарим гишүүний шүүмжлэлээс үүдэн "Halcyon" галлерейд байрлуулаад байв.
“Дарангуйлагчийн хөшөөг буулга!” гэх зэргээр шүүмжлэлд өртөж, Лондонгоос хөөгдсөн Эзэн Богд Хааны 4.8 метрийн өндөртэй, 2,714 кг жинтэй хүрэл хөшөөг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хоёр сая ам.доллараар худалдан авч эх орондоо авчирчээ.
Түүний бүтээсэн Чингис хааны энэхүү модерн загвартай хөшөөг Их Майдар цогцолборын нэгэн гол бэлгэдэл болгоно хэмээж байсан цаг саяхан.
Мөн Д.Сүхбаатар жанжнаар овоглодог байсан төв талбай “Чингисийн талбай” болж нэрээ өөрчилсөн тул жанжны хөшөөг буурь сэлгэн нүүлгэж, оронд нь Чингисийн модерн загвартай хүрэл хөшөөг төв талбайд сүндэрлүүлэх тухай ч яриа гарч буй. Одоогоор уг хөшөө гааль дээр байгаа бөгөөд татварт багагүй мөнгө төлж авах бололтой.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт