
Өнгөрөгч долоо хоногт Японы хоёр иргэнийг барьцаалсан лалын улсын гэмт этгээдүүд тус улсын засгийн газраас 200 сая доллар нэхэмжилж байсан билээ. Харин Японы Засгийн газар хэт даврагчидтай холбоо тогтоож чадаагүйн улмаас барьцаанд байсан нэг иргэнээ цаазлуулсан. Тэгвэл хэт даврагчид барьцаанд амьд үлдсэн сэтгүүлч Кэнжи Готог Иорданы шоронд хоригдож байгаа Исламын бүлэглэлийн гишүүн Сажида Аль Рашави гэх алан хядах ажиллагаа үйлдсэн эмэгтэйгээр солих саналыг Японы талд тавьсны дагуу Японы эрх баригчид солилцооны саналыг хүлээж авахаар болсон ч тус улсын амьд байгаа иргэний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Исламын улс Иорданд хоригдож байгаа Сажида аль Ришавиг 24 цагийн дотор суллахгүй бол тэдний барьцаанд байгаа Япон болон Иорданы иргэнийг цаазаар авахаа өчигдөр мэдэгдсэнээс хойш ийнхүү 24 цагийн хугацаа өнгөрөөд байгаа ч Японы эрх баригчдын зүгээс энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Ямартай ч Иорданы тал Лалын улсын хамсаатан, алан хядагч Садида аль Рашашиг суллахыг зөвшөөрсөн байгаа юм. Харин Иорданы Засгийн газар өөрийн улсын иргэний талаар болон солилцооны талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа учраас тус улсын иргэд Засгийн газрынхаа урд барьцааны иргэнийг суллахыг шаардсан жагсаал зохион байгуулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт