ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Опра: Аав миний амийг аварсан гэж болно

    Тэрээр АНУ-ын Миссиспи мужид 1954 оны 1 дүгээр сарын 19-нд ядуу гэр бүлд мэндэлжээ. Түүнийг ээж нь дөнгөж 18 насандаа төрүүлсэн бөгөөд сайн ч мэдэхгүй цэргийн хүнээс жирэмсэн болж, хүсээгүй хүүхэд төрүүлсэн учраас эмээд нь үлдээгээд явсан байна. Хүсээгүй хүүхэд болохоор ч тэрүү түүнд Orphan буюу өнчин өрөөсөн гэдэг нэр өгөх гэж байжээ. Харин эмнэлгийн эх баригч санаатай,  санамсаргүй нь мэдэхгүй алдаж нэрийг нь Oprah хэмээн бичиж явуулснаар ийм содон нэртэй болсон гэдэг.

    Опра багаасаа л их хэрсүү, ухаантай охин байжээ. Мөн аливааг хурдан цээжилдэг толгой сайтай хүүхэд байсан гэдэг. Эмээ нь түүнийг хоёр идүүлэхгүй хоосон хонуулахгүй өсгөсөн бөгөөд маш хатуу чанга дэглэмээр хүмүүжүүлж, гуравхан настай байхад нь уншиж бичүүлж сургасан байжээ. Тэр нэг ч цэцэрлэгт яваагүй хэрнээ хэнээс ч илүү нийгэмшсэн, боловсорсон байсан аж.

    Ингээд сургуулийн өмнөх бэлтгэл ангид ороод дөнгөж долоо хоногийн дараа сургуульд орох хүсэлтээ өөрийн гараар бичиж өгсөн бөгөөд сургуулийн удирдлагууд түүнийг ихэд гайхаж, балмагдахдаа таван настай байхад нь сургуульдаа элсүүлжээ. Ингээд сургуульд ороод бие даан гурван жилийн хөтөлбөрийг ганцхан жилд сурчээ.

    Тэр эмээ дээрээ долоон нас хүртлээ амьдарсан бөгөөд эх нь буцааж авснаар түүний амьдралыг харанхуй нөмөрчээ. Ингээд тэр 7 настай байхдаа ээж Вернита Лиг даган Милоуки мужид ирсэн бөгөөд ээж нь Опрагаар айлд зарц хийлгэжээ. Ингээд Опра ээж мөн түүний ээлжит нөхөр, хоёр хүүхэдтэй нь тавуулаа Милоуки хотын еврей нарын хороололд амьдардаг болов. Харин энд Опраг 9 настайд нь 19 настай үеэл ах нь хүчиндэж улмаар түүнийг дуугүй байлгахын тулд мөхөөлдөс авч өгсөн гэдэг.

    Иймээс Опра 13 настайдаа ээжээсээ мөнгө хулгайлан гэрээсээ оргожээ. Опра мөнгөө дуусаад нэгэн сүмийн номлогч дээр ирэн тусламж гуйсан ч номлогч түүнийг ээжид нь буцаан өгсөн байна. Харин ээж нь түүнийг өөрийн гараар насанд хүрээгүйчүүдийн хорих ангид суулгасан ажээ. Энд охин жирэмсэн болсон байлаа. 14 настайдаа хүүхдээ дутуу төрүүлсэн бөгөөд хүүхэд нь ч хүн болж чадсангүй. Бие сэтгэлээрээ асар их зовсон охиныг аав нь болох Мужнон Уинфри өөр дээрээ авчээ.

    “Аав миний амийг аварсан гэж болно” хэмээн хожмоо Опра ярьсан байдаг. Үсчин хийдэг байсан түүний аав охиныхоо ирээдүйг гэрэлтэйгээр хардаг байжээ.

    Охиныхоо хэл яриаг хөгжүүлж үгийн санг нь нэмэгдүүлэхийн тулд өдөрт таван үг цээжлэх дүрэм гаргасан байна. Улмаар ном байнга уншуулж, уншсан номоор нь зохион бичлэг хийлгэдэг байв. Түүний эцэг охиныхоо боловсролд анхаараад зогсохгүй амьдралын ухаанд бас сургасан гэдэг.

    Опра аавынхаа агуулахад захирагч, мөн дэлгүүрт нь ажилласан байна. Тэр цагаас хойш охин өөрийнхөө ирээдүйн төлөө улам ихээр мэрийх болжээ.

    Уран илтгэгчийн аврага болж мөн ерөнхийлөгч Никсонтой уулзаж, “Америкийн гарамгай залуу” шагнал хүртэл хүртжээ. Ингэж л Опра амьдралынхаа амжилтын гарааг эхэлсэн юм. 1983 онд Чикагод “WLS” телевизид өглөөний хагас цагийн шоу хөтөлбөрийг хөтлөн явуулах болсноор түүний телевизийн нэвтрүүлэгчийн ажил эхэлсэн.

    Түүний анхны нэвтрүүлэг нь 1984 оны 01 дүгээр сарын 02-нд цацагдсан юм. Нэг сарын дараа гэхэд түүний хөтөлдөг шоуны нэр хүнд өсөж, "Опра Уинфригийн шоу" гэдэг нэртэйгээр цацагдаж улмаар нэвтрүүлгийн хугацааг нь сунгаж нэг цаг болгов. Ийнхүү Опра Уинфригийн 25 жилийн түүхтэй ток шоу гараагаа эхлэн, дэлхий дахинд түүний уран яриа, ухаан, нинжин сэтгэл, ур чадвар үнэлэгдэж эхэлсэн юм.

    Опра Африк гаралтай хамгийн анхны хар арьст тэрбумтан бөгөөд түүний хөрөнгө 2,5 тэрбум доллараар хэмжигддэг. Тэрээр дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн нэрэмжит Энхтайвны шагнал хүртсэн, 1985 онд  “Улаан туг” кинонд бүтээсэн дүрээрээ Оскар, Алтан бөмбөрцөгийн шагнал хүртсэн гээд л аваагүй шагнал түүнд бараг байхгүй гэдэг.

    Эмэгтэй хүний нинжин сэтгэлийн илэрхийлэл болсон Опра хүүхдийн сайн сайхны төлөө мөнгө харамгүй зардаг нэгэн. Мөн тэвчээр хатуужил, өөрөө өөртэйгээ тэмцэхийн төгс илэрхийлэл билээ.

    Опра өглөө бүр 6 цагт босдог. Хүмүүс 8 хүртэл унтаж байх хооронд би шүршүүрт орж, агаарт гүйж, алтан нар далайн энергийг өөртөө шингээж амттай өглөөний цайгаа өөртөө бэлтгэн ууж чадсанаараа би амжилтанд хүрсэн гэж хэлдэг.

    Тиймээ тэр бол дэлхийн эмэгтэй, хүчтэй, шаргуу тэмцэгч, хөдөлмөрч байхын тодоос тод жишээ болсон дэлхийн сор, хүчирхэг эмэгтэй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй