ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Илюмжинов Монголд шатрын ака­деми байгуулна

    УИХ-ын гишүүн Я.Санжмятав Завхан аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа "Гурван тулгуурт бодлого" хэрэгжүүлснээр дунд сургуулийн сурагч бүр шатрын спортоор хичээллэх болсон билээ.

    Өнгөрсөн оны есдүгээр сард тус аймгийн 24 суманд нэгэн зэрэг “Өсвөрийн 9999 монгол шатарчин”-ын тэмцээн зохион байгуулагдаж, сурагчид оюун ухаанаараа өрсөлдсөн. Тэмцээнд тэргүүн байр эзэлж, гадаадад аялах эрх гардсан хоёрдугаар ээлжийн 10 хүүхэд Хонконгийг өнөөдөр зорилоо.

    Эхний 10 сурагч Япон улсад аялаад ирсэн бол хоёрдугаар ээлжийнхэн ийн Хонконгийг, дараагийн ээлжийн 10 хүүхэд Москвад хөл тавих гэнэ.

    Сонирхуулахад Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов “Өсвөрийн 9999 Мон­гол шатарчид” тэм­­­цээнийг олон улсын шат­рын холбоо албан ёсны хөтөл­бөртөө оруулж, Монгол Улсад Шатрын ака­деми байгуулж, шатрын спортоор амжилт гаргасан хүүхдүүдээс жилд тавыг нь ОХУ үнэ төлбөргүй сургахаар болжээ.

                                                                                                                                    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй