ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сажида Аль Рашави гэж хэн бэ

    Исламын улсын бүлэглэлийнхэн Японы  2 иргэнийг барьцаалж нэгнийх нь амийг хөнөөчихөөд  байгаа. Барьцаанд амьд үлдсэн сэтгүүлч Кэнжи Готог хэт даврагчид Иорданы шоронд хоригдож байгаа Исламын бүлэглэлийн гишүүн Сажида Аль Рашави гэх алан хядах ажиллагаа үйлдсэн эмэгтэйгээр солих саналыг Японы Засгийн газарт тавьсныг  бид  өмнө нь мэдээлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр Японы эрх баригчид лалынхны барьцаанд байгаа Иорданы нисгэгч болон өөрийн иргэнээ Сажида Аль Рашавигаар солих саналыг хэт  даврагчдад тавихаар зэхэж байгаа юм. Тэгвэл лалынхны шоронгоос суллуулахыг хүссэн Сажида Аль Рашави гэж хэн бэ. Тэрээр 44 настай бөгөөд 2005 оны 11 дүгээр сард Йорданы зочид буудалд террорист үйл ажиллагаа явуулж 57 хүний амийг зольж,  90 хүнийг шархтуулсан байна. Сажида Аль Рашави нөхрийн хамт биедээ тэсрэх бөмбөг зүүж  зочид буудалд нэвтэрч нөхөр нь нэг буланд, өөрөө өөр нэгэн буланд очиж зогсчээ. Тус буудалд  хурим  болж байсан  бөгөөд хүүхдүүд ч олноороо байжээ. Түүний нөхөр биедээ бэхлэсэн тэсрэх бөмбөгөө дэлбэлсэн ч Сажидагийн бүс гацсанаас террорист үйл ажиллагаагаа дуусгаж чадаагүй ажээ. Учир нь тэрээр машиндаа тэсрэх бөмбөгнийхөө тэсэлгээний нэг гол хэсгээ бүслэлгүй мартаж үлдээсэн байна. Нөхрийнх нь дэлбэлсэн бөмбөгнөөс болж олон хүн амиа алдаж бужигнаан болж байх хойгуур тэрээр зугатаж амжсан ч дараахан нь цагдаагийнханд баригдсан аж.

    Түүнийг Исламын улсын бүлэглэлтэй нэлээд ойр холбоотой гэж үздэг  бөгөөд төрсөн дүү нь Аль Кайдагийн Ирак дахь салбарыг үүсгэн  байгуулагч Абу Мусаб Заргавитай холбоотой ажилладаг байна. Ирак дахь тус салбар Исламын улсын бүлэглэл үүсэх үндсэн бүрэлдэхүүн болсон гэж ажиглагчид дүгнэдэг юм.

    Тэрээр Иракийн  Рамади  хотод амьдарч байгаад хуурамч паспорт ашиглан Йорданд жуулчлалаар ирсэн, түүний нөхөр террорист үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг байсан хэмээн Йорданы албаныханд хэлсэн байдаг.

    Сажида, түүний төрсөн дүү

    Йорданы тал түүнд 2006  онд цаазаар авах ял оноосон ч ялыг гүйцэтгэхийг хойшлуулаад байсан юм.

    Япон сэтгүүлч Кэнжи Готогийн ээж

    Лалынхны барьцаанд буй Йорданы нисгэгчийн аав

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй