Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Өргөтгөсөн худалдаанд Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, Сүү ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, Алтан тариа ХК, Оргио ХХК, Саян-Уул ХХК, Мах маркет ХХК, Мах импекс ХХК,”Миш маш” ХХК, Тэсо ХХК, Траст трейд ХХК, Хүнс комплекс ХХК, Очир дагинас ХХК, Грийн сити ХХК, Best shoes ХХК, Чансаа гутлын дэлгүүр, Эксклюзив ХХК, Старри Скай ХХК гэх мэт компаниуд оролцоно. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт