ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Бумбардай аргалд явсан нь” олон улсын уралдаанаас Гранпри хүртэв

    Энэ жилийн олон улсын "Манга" уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлдсөнөөс “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн зурган номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын бүтээл "Бумбардай аргалд явсан нь" ном Гранпри хүртжээ. 

    Уралдаан нь дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Япон улсын гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг тус салбарын томоохон арга хэмжээ юм. Тэрбээр шагналаа хоёрдугаар сарын 12-нд Японы Токио хотод Япон улсын гадаад хэргийн сайдаас гардаж авах аж. Мөн энэ үеэр Японы хуучин нийслэл болох Киото хотын Манга музейд "Бумбардай" зурган ном тавигдахаар болсон гэнэ. “Бумбардай аргалд явсан нь" номын зохиолд Монголын үнэт өв соёл болох араг, саврын тухай, эх үрийн хайр, хүйн холбоо, Монгол домын тухай өгүүлсэн байна.

    "Бумбардай 108" цуврал номын төслийг  дэлхийд хосгүй нүүдлийн соёл, иргэншлээ даяарчлагдан буй энэ ертөнцөд хэрхэн авч үлдэх хойч үедээ уламжлуулах, өөрийн онцлог хэв шинжээ хадгалах, дархлааг тогтоох зорилгоор 2013 онд эхлүүлжээ. Зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр нь хүүхдийн зурган номын чиглэлээр 10 гаруй жил ажиллахдаа 100 гаруй хүүхдийн зурган ном бүтээж уншигчдын хүртээл болгожээ.

    Өнгөрсөн жил Засгийн газрын тэргүүний дэмжлэгтэйгээр хүүхдийн 108 цуврал зурган ном бүтээхэд цувралын эхний дугаар “Бумбардай аргалд явсан нь” нэртэйгээр хэвлэгдсэн. Араг савар, аргал түлээнээс өгсүүлээд нүүдэлчин түмнээс салгаж боломгүй олон соёлын өдийг  хойч үе маань эндээс таньж мэдэх боломжтой. Бумбардай хүүгийн адал явдлаар дамжуулан монгол ахуй, өв соёлын гайхамшигт ертөнцөөр аялуулах цуврал номын хоёр дахь нь “Борц алга болсон нь” нэртэйгээр хэвлэгдсэн билээ.

                                                                                                                                  Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй