ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Бостонд хоёр өдөр дарааллан их хэмжээний цас орсны улмаас тус бүсэд онцгой байдал зарлаад байна. Их цасны үеэр хоёр хүн амь үрэгджээ. Мөн 35 000 айл өрх тог цахилгаангүй болсон байна.

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Саудын Араб улсад айлчилж, тус улсын шинэ хаан Салмантай уулзлаа. 

    Сирид Курдын эсрэг тэмцэх хүчний армид эмэгтэйчүүдийг элсүүлж эхэлжээ. 

    Японы амьд байгаа иргэний амь дээсэн дөрөөн дээр байна. Японы Засгийн газраас Иордантай хамтран Исламын улсын барьцаанд байгаа Иорданы нэг нисгэгч, Японы сэтгүүлч хоёрыг суллахаар Лалын улстай хэлэлцээр хийхээр төлөвлөсөн ч лалынхан тэдэнд 24 цагийн хугацаа л өгсөн байна.

    Орос улс хямралын эсрэг төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болжээ. Энэ дагуу ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр орой хямралын эсрэг төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

    НҮБ-ын Хүүхдийн сан болон Өмнөд Суданы Ардчилсан армийн босогчид Засгийн газрын эсрэг цэргийн үйл ажиллагаанд оролцож байгаа гурван мянган хүүхдийг чөлөөлөх тал дээр тохиролцож чаджээ. 

    Мексикт өнгөрсөн оны 9 дүгээр сард сураггүй алга болоод байсан 43 сурагчийг нас барсан талаар албан ёсоор зарлалаа. 

    Нэгдүгээр сарын 27-ны өдөр Освенцим хотын ойролцоох "Аушвиц-Биркенау" гэдэг том нацист хорих лагерийг Зөвлөлтийн Улаан арми чөлөөлсний 70 жилийн ойг ОХУ-д тэмдэглэж байна. 

    Ява тэнгист унаж сүйрсэн “Airbus A320-200” онгоцны их биеийн сэгийг гаргах ажиллагааг түр зогсоожээ. Учир нь ажиллагаанд оролцож байгаа шумбагчдын биеийн байдал муудсан аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй