Ирэх арваннэгдүгээр сард уран бүтээлээ толилуулах “Хөсөгтөн” хамтлагийн таван жилийн ой энэ жил тохиож буй. Тэд өнгөрсөн зун ОХУ-ын Красноярск хотод зохиогдсон “Мир Сибири 2014” олон улсын ардын урлагийн наадамд түрүүлж, гранпри хүртсэн.

Тэгвэл тус хамтлагийнхан аравдугаар сарын 4-нд “Домог”, “Увертюра”, “Улаанбаатар” чуулгын хамт олонтой хамт Японд очиж тоглох гэнэ. Хамтлагийн морин хуурч, хөөмийч Б.Батзориг өнгөрсөн хавар Баабар, Цэнддоо нарын бүтээл “Гэрэг” кинонд тоглож, Тулуй хааны хүү Хүлэг хааны дүр бүтээжээ. Уг киног урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар “Хамба” студийн уран бүтээлчидтэй хамтран хийсэн аж.

Мөн Хубилай хааны аж амьдралыг харуулсан телевизийн 10 ангитай, 126 сая ам.доллараар бүтэж буй “Марко Поло” түүхэн сэдэвтэй кинонд жүжигчин Н.Оргил, Б.Амарсайхан, “Алтайн оргил” хамтлагийн хөгжимчин Зориг нартай хамтран хүний нутагт эх орон, гэр бүл, ах дүү, найз нөхдөө санагалзан суугаа хөөмийчийн дүрд тоглосон байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт