ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хожил нь хайнцсан халз тоглолтод хэн нь тэргүүлэх бол

    Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг "Бүх Оддын" тоглолтын өдөр хаяанд ирлээ. Энэ сарын 30-ны 18,00 цагт Монгол Улсын  залуучуудын шигшээ баг, АНУ-ын легионерүүдийн багтай халз тоглох нь.


    Бүх оддын тоглолтын эхний өдөр
    Энэ жилийн Үндэсний супер лигийн Бүх Оддын тоглолтын нэг онцлог нь 11 багт тоглож буй 26 легионер тоглогчийг хоёр баг болгон хуваан өрсөлдүүлэхээр болсон.
    Монгол Улсын сагсан бөмбөгийн хувьд олон шилдэг залуу тамирчин бэлтгэгдэн, Үндэсний шигшээ багийн залгамж халаа болж Залуучуудын шигшээ баг байгуулагдан Олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож байна.

    Залуучуудын шигшээ баг нь 2013 онд Дэлхийн Универсиад наадамд Япон, Филиппиний шигшээ багийн хожиж, шигшээ 16-д, Оюутны Ази тивийн АШТ-нд дөрвөн хожил нэг хожигдолтойгоор V байрт шалгарсан. Энэхүү багийнхан үндсэн бүрэлдэхүүнээрээ ирэх долоодугаар сард БНСУ-д болох Дэлхийн Универсиад наадамд шилдгүүдтэй өрсөлдөх юм. Тоглолтын үеэр үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг гайхамшигт Спрайт Слэйм Данкын тэмцээн зохион байгуулагдана.

    Энэ сарын 31-ны бямба гаригийн 13.00 цагт
    Бүх Оддын тоглолтын хоёр дахь өдөр Үндэсний супер лигийн дасгалжуулагчдын санал дээр үндэслэн шалгарсан Супер лигийн "Одод" тоглогчид энэ удаа нэг баг болж өрсөлдөх нь  тэмцээнийг тун сонирхолтой болгох нь лавтай.
    -Бүх Оддын тоглолт
    -Ур чадварын тэмцээн
    -Багийн тэмцэн
    -Холын зайн шидэлтийн тэмцээн
    -Спрайт слэйм данк шоу арга хэмжээнүүд

    Хоёрдугаар сарын 01-нд  ням гаригт 13.00 цагт
    Бүх Оддын тоглолтын  гурав дахь өдөр Инчёны Азийн наадамд Монгол түмнээ баясгаж, шилдэг наймд шалгарсан Монгол Улсын шигшээ багийн залуус АНУ-аас ирсэн легионеруудын багийн эсрэг халз тоглолт хийнэ. Гуравдахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү халз тоглолтод 2013 онд легионеруудын баг хожсон бол 2014 онд Монгол Улсын шигшээ баг цаг дуусах мөчтэй зэрэгцэн ялалж байгуулж байв. Хожил нь хайнцсан халз тоглолтод энэ удаа хэн нь хожиж тэргүүлэх бол.

                                                                                                                                    Г.Золзаяа
     

                       

                                                                                                                             

             
     
       

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй