ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    У.Хүрэлсүх зургаан агентлагийн даргатай гэрээ байгууллаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагийн удирдлагатай хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулан гарын үсэг зурлаа.

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх агентлагийн удирдлагуудад хандан, эдийн засгийн горимт шилжсэн үед төсвийн хэмнэлттэй ажиллах, үйл ажиллагаагаа  оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж сонирхлын зөрчилгүй шударга, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

    Үр дүнгийн гэрээний зорилго нь төсвийн шууд захирагчийн тухайн жилд  гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг  тодорхойлж өгч  байгаад оршиж байгаа юм.

    Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ордог юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй