Монгол Улсад 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 117 орны 22.904 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр /төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах, гэр бүлийн шалтгаанаар, цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгаа/ оршин сууж байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 8448, хөрөнгө оруулагч 2801, суралцагч 1323 иргэн байгаа аж. Гэхдээ зун болохоор энэ тоо хоёр дахин өсдөг бөгөөд дийлэнх нь Хятад улсаас ирсэн гэрээт ажилчид байдаг юм.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан байдаг. Ингэж үзвэл Монгол Улсад 90 мянга хүртэл гадаадын иргэн оршин сууж болох бөгөөд нэг улсын иргэн 30 мянгаас давбал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал болох юм.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт