
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэлээ. Төрийн тэргүүн гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж шинэ төрсөн охинд эцэг, эхийнх нь хүсэлтээр Монголжин гэдэг нэр хайрлалаа.
Харин өмнө нь уг гэр бүлтэй холбогдсон сэтгүүлчид аав нь охиндоо Сэлэнгэ хэмээх нэр хайрлах бодолтой байгаагаа хэлсэн байсан юм. Дамшрамд дурдахад охины аав, ээж хоёр хоёул 1992 онд төрсөн, ууган үрийнхээ зулайг үнэрлэж байгаа юм.
Дашрамд дурдахад эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин 1 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дахь төрөлт болж бүртгэгдсэн байна. Харин тухайн өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд мэндэлсэн 181 хүүхэд 3 сая дахь иргэний чацуутнаар тодорчээ. Тэдний гурав нь хилийн чанадад мэндэлсэн бөгөөд бүгд АНУ-д мэндэлжээ. Хилийн чанад дахь гурван төрөлтийн нэг нь хоёр ихэр байсан байна. 3 сая дахь иргэн маань 24-ний өглөөний 08 цаг 27 минутад төржээ. Охин 3.5 кг жинтэй, 50 см өндөртэй ажээ.



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт