Монгол Улс 3 сая иргэнтэй болсон нь өнөөдөр өглөөний чихэнд чимэгтэй мэдээ байв. Гурван сая дахь иргэн Өмнөговв аймгийн Даланзадгадын Нэгдсэн эмнэлэгт 2015 оны 01 сарын 24-ний өглөөний 8 цаг 27 минут 24 секундэнд төржээ. 22 настай аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарын ууган охиныг Монгол Улсын 3 сая дахь иргэнээр тодруулсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Төрийн тэргүүнд айлтгалаа. Эх хүүхдийн бие сайн байгаа бөгөөд охинд аав нь Сэлэнгэ гэдэг нэр хайрласан байна.
Тус өдөр Монголчууд 181 шинэ иргэнээр бүл нэмжээ. Тэдний дунд нийслэлийн Сүхбаатар дүүрэг, АНУ-д тус бүр ихэр хүүхэд төрсөн байна.
Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнаар тодорсон иргэдийг урамшуулах мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах бөгөөд тухайн өдөр төрсөн гурван сая дахь иргэн болон гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн эхний гучин хүүхдэд тухайн аймаг, дүүргийн ИТХ-аас нь 70 сая төгрөг олгох ажээ.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт