ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмэгтэйчүүдийн супер лигийг ”Фалконс” тэргүүлж эхэллээ

    Эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн эхний тоглолтод гурав дараалан хожил аваад байсан "МУИС Ирвэсүүд", өнгөрсөн улирлын Спрайт лигийн аварга "Баянгол Фалконс" багийн хооронд боллоо.

    Гурван хожилтойгоор лигийн тэмцээнийг тэргүүлэгчдийн хоёрдугаарт бичигдсэн хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй өрнөсөн. 

    Шийдвэрлэх үед хамгийн олон ОУХМ цолтонтой баг болох "Баянгол Фалконс" 71:51-ээр буюу 20 онооны зөрүүтэй өрсөлдөгчөө буулган авч улирлын дөрөв дэх хожлоо авч эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн тэмцээнийг тэргүүлж эхэллээ.

    ”Фалконс”-чуудаас төвийн тоглогч А.Мөнхсувд 18 оноо, самбараас 12 бөмбөг авч багаа тэргүүлсэн бол ОУХМ Д.Ганзул 15 оноо, Б.Солонго 14 оноо М.Чимэддолгор 10 оноо 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн. Харин эсрэг багаас Б.Болор-Эрдэнэ 14 оноо, 11 самбар, Ш.Өнөрмаа 13 оноо 5 самбар авсан.

                                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй