Өнгөрөгч долоо хоногт Японы хоёр иргэнийг барьцаалсан лалын улсын гэмт этгээдүүд тус улсын засгийн газраас 200 сая доллар нэхэмжилж байсан билээ. Харин Японы Засгийн газар хэт даврагчидтай холбоо тогтоож чадаагүйн улмаас барьцаанд байсан нэг иргэнээ цаазлуулсан.

Тэгвэл хэт даврагчид барьцаанд амьд үлдсэн сэтгүүлч Кэнжи Готог Иорданы шоронд хоригдож байгаа Исламын бүлэглэлийн гишүүн Сажида Аль Рашави гэх алан хядах ажиллагаа үйлдсэн эмэгтэйгээр солих саналыг Японы Засгийн газарт тавьсны дагуу Японы эрх баригчид солилцооны саналыг хүлээж авахаар болсон ч тус улсын амьд байгаа иргэний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа талаар Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёошихида Суга өнөө өглөө мэдэгджээ.

Японы Засгийн газраас Иорданы Засгийн газартай хамтран Исламын улсын барьцаанд байгаа Иорданы нэг нисгэгч, Японы сэтгүүлч хоёрыг суллахаар Лалын улстай хэлэлцээр хийх гэж байгаа ч Лалын улсаас тэдэнд 24 цагийн хугацаа өгсөн байна.

Лалын улсынхан Иорданд хоригдож байгаа алан хядагчийг нэн яаралтай суллахын тулд ийм алхам хийж байгаа хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа ч Япон улс иргэнийхээ аюулгүй байдлын төлөө бүхнийг хийнэ гэдгээ мэдэгдлээ. Алан хядагчдын өгсөн 24 цагийн хугацаа маргааш өглөө дуусах юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт