ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Удаан хүлээлгэсэн элэгний эмийн сураг

    Элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй АНУ-ын Glead Sciences компанийн эмийг хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх тухай сураг гарсаар нэлээд  хугацаа өнгөрсөн. Тухайн улсдаа бүртгэгдээд 3  жил  болсон эмийг Монголд  бүртгэх тухай манай журмаас шалтгаалан эм хэзээ орж ирэхийг чих  тавьсан монголчууд ийн удаан хүлээсэн юм. Тэгвэл тус эмийг манай улс өчигдөр албан ёсоор бүртгэж авчээ. Тэгэхээр удахгүй элэгний уг эмийг Монголд оруулж ирэх бололтой. Одоогоор  ирэх 6 дугаар сараас эм хэрэглэгчдийн гарт хүрнэ гэх мэдээлэл байна.  С вирусийн эсрэг өмнөх эмүүд дээд тал нь 50 хувийн эмчилгээний үр дүнтэй байсан бол уг эм 80-90 хүртэл хувийн үр  дүнтэй байгаа юм. Эмчилгээний бүтээгдэхүүний туршилтад 419 хүн хамрагдсанаас эхний курс эмчилгээнд өвчтөнүүдийн 21% нь бүрэн эдгэрсэн бол, 2 дахь шатанд 58 хувь нь эдгэрч 3 дугаар шатанд 90 хувь болтлоо өсчээ. Ийнхүү “Элэгний С вирус”-ын эхний 3 шатанд байгаа өвчтөнүүдийг бүрэн эдгээж чадсанаараа “Софосбувир” урьд өмнө байгаагүй өндөр үр дүн үзүүлсэн байна. Компанийн мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар Sofosbuvir эмийг бусад эм, тариатай хамт хэрэглэснээр элэгний С вирусыг 1-3 дугаар шатанд нь 12-оос 24 долоо хоногийн хугацаанд бүрэн эмчлэх боломжтой юм байна. Эмийг олон улсын зах зээлд нийлүүлж байгаа “Gilead Sciences” компанийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар эмийн бүтээгдэхүүний зардал 84-160 мянган долларын өртөгтэй ч хөгжиж буй 91 оронд тэр дундаа Энэтхэг, Египет, Хойд Африк болон Монгол Улсуудад хөнгөлөлттэй үнээр эмийг борлуулахаар болсон  байна.

    2014 оны  6 дугаар сар Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа болон Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Калифорни мужид байрлах биотехнологийн Gilead Sciences компанийн удирдлагуудтай уулзсан юм.

    Одоогийн  байдлаар  манайд 750 мянган хүн элэгний вирустай байгаагийн 450 мянга нь С вирустай гэсэн мэдээ бий.

    Элэгний С вирус

    Дэлхийд элэгний С вирусын халдвар авсан 170 000 000 хүн байдаг.
    Элэгний С вирусыг 1989 онд анх илрүүлсэн.
    Монголд элэгний хорт хавдар жилд 2540 хүнд илэрдэг.
    Дэлхийд С вирусын халдвараас болж жилд 366 000 хүн нас бардаг

    Азид С вирусын халдвараар Монгол 1-т ордог.
    Халдвар авснаас хойш дунджаар 30-аад жилийн дараа элэгний хавдар үүсдэг.
    Халдвар 50-59 насныханд хамгийн их илэрдэг.
    Элэгний С вирустай хүн тутмын 30%-д нь хавдар үүсдэг.
    С вирусын эсрэг 3 төрлийн эм, бэлдмэл байдаг.
    2006 онд элэгний хорт хавдар Монгол хүний үхлийн шалтгааны 2-рт орсон.
    Элэгний хорт хавдрын 90% нь вирусээс болдог.

    Элэгний В вирус

    Монголд хүн амын 10% нь В вирусын идэвхтэй халдвартай.
    В вирусын тоо 100 000-аас их, АЛАТ өндөр байвал эмчилгээг эхэлнэ.
    В вирус нв 4 төрөл байдаг. /A,B,C,D/
    Насанд хүрсэн хүн элэгний В вирусын халдвар авсан бол 95% нь бүрэн эдгэрнэ.
    Элэгний В вирусын халдвар авсан нярай хүүхдийн дөнгөж 5% нь эдгэрдэг.
    В вирусын халдвар 1-6 насандаа авсан бол 70% нь эдгэрнэ.
    Элэгний В вирустэй эхээс урагт В вирус дамжих магадлал 20%
    E антиген эерэг үед хүүхэд төрүүлбэл урагт В вирус дамжих магадлал 90% байна

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй