“Онч мэргэн” продакшны дэлгэцийн шинэ бүтээл болох уран сайхны кинонд тамирчин Чимгээ хэмээх бүсгүйн дүрд боксын спортын ОУХМ, Ази Тивийн аварга Э.Уянга тоглож байгаа.
Уг киноны дүрд олон бүсгүй проб өгч шалгуулсан ч найруулагч нь тамирчин хүнд байх хөдөлгөөний ямар ч эвсэл алга гэж ихэд голжээ .Дүрийнхээ жүжигчнийг нэлээд олон хоног хайсны эцэст Э.Уянгад санал тавьсан аж.
Эрчүүдийн спортыг сонгон хичээллэдэг тамирчин бүсгүйчүүд Монголд цөөнгүй. Тэгвэл найруулагчийн нүдэнд өртсөн тэрбээр ямархуу дүр төрх, заан ааш, хүсэл сонирхолтой бүсгүйн дүрийг бүтээх нь олны сонирхлыг татсаар.
Түүний найз залууг Мөнхбаатар гэдэг. Боксын спортынтамирчин, 81кг-ийн жинд тулалддаг. Боксчин бүсгүй 2009 оноос эхэлж дасгалжуулагч Л.Энхбаатарын шавь болж спортын энэ төрлөөр хичээллэсэн гэдэг. 2011 онд Индонезийн “Эзэн Хааны Цомын Тэмцээн”-д анх удаа оролцож, мөнгөн медаль, мөн Казахстанд болсон Олон Улсын боксын эмэгтэйчүүдийн АШТ-ээс хүрэл медаль зүүжээ.
2012 онд Монгол улсад зохиогдсон “Ази Тивийн АШТ-ээс алтан медаль хүртсэн байна. Түүний тоглолтын амжилт жилээс жилд өссөөр байгаа нь спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татдаг. Тиймдээ 2010, 2011, 2014, 2015 онд УАШТ-д алтан медаль дөрвөн удаа хүртсэн шилдэг тамирчин юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт