ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Бөгжний эзэн”-ий Фродо найз охидоосоо өндөр байж үзээгүй

    Тэрээр бөгжний эзэн кинонд тоглохоосоо өмнө 17 кинонд туслах дүр бүтээжээ. Мөн 2006 онд Оскарын шилдэг хөгжмийн шагнал авсан “Happy feet” хүүхэлдэйн киноны гол дүрд дуу оруулсан юм.

    Түүний одоогийн амжилтын гараа нь 2003 онд Бөгжний эзэн кинонд тоглосноор эхэлсэн бөгөөд тус киноны найруулагч Шине Зеланд гаралтай Петр Жэксон нь Фродо буюу Вүүдийг өөрийнхөө үеийн жүжигчид дотороос хамгийн чадварлаг, авьяастай нь хэмээн магтжээ.  Киноны зураг авалт Шинэ Зеландын эдийн засагт 200 гаруй сая долларын орлого оруулсан учраас тухайн үед тус улсын Засгийн газар зураг авалттай холбоотой эдийн засгийн асуудлыг түргэн шуурхай шийдэх үүрэгтэй «Бөгжний эзэн»-ий асуудал эрхэлсэн сайдыг томилон ажиллуулж байсан гэдэг.

    Дэлхий дахиныг байлдан дагуулж чадсан тус кино хамгийн их төсвөөр бүтсэн киноны жагсаалтыг болон дэлхийн хамгийн их ашиг орлого олсон 10 киног тэргүүлсэн байна. Бүтэн гурван жил үргэлжлэн 3000 орчим хүний багийг бүрдүүлж чадсан учраас арга ч үгүй биз.

    Бөгжний эзэн кино нь Оскарын шагнал гардуулах ёслол дээр хамгийн олон номинацад шалгарч 30 Оскар авчээ. Энэ нь “Загалмайлсан эцэг” (28), “Оддын дайн” (21) зэрэг мундгуудийг ардаа орхисон гэсэн үг юм.

    Ийнхүү алдарт бөгжний эзэн кинонд тоглосон даруйдаа л алдар нэр нь дэлхийн тавцанд цуурайтсан залуу жүжигчин Вүүдийг олсон орлогынхоо 20 хувийг нь сайн үйлсэд зориулдаг, хүнлэг, даруухан хэмээн мэргэжил нэгтнүүд нь онцолдог.

    Хувийн амьдралын хувьд тэр хэдэн найз бүсгүй сольсон ч одоогоор гэрлэж амжаагүй байгаа юм. Сонирхолтой нь Вүүд нэг ч удаа найз охидоосоо өндөр байж үзээгүй ажээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй