
Онтакэ уулыг сонирхохоор дотоод гадаадын маш олон жуулчин тус бүсийг зорьдог бөгөөд галт уул дэлбэрэх үеэр 200 гаруй уулчин галт уулын ойр хавьд байжээ. Ихэнхи уулчид уулаас амжиж бууж чадсан ч 30 гаруй хүнийг аврагчид эрэн хайсаар байна.

Одоогоор уулын бэл орчмоос 3 хүнийг л авраад байгаа бөгөөд тэдний биеийн байдал туйлын хүнд байгаа гэнэ. Галт уулын орчмоор битүү үнс утаатай байгаа нь аврах ажлыг ихээхэн хүндрүүлж байгаа талаар нисдэг тэрэгтэй аврах багийнхан учирласаар байна.

Галт уулын дэлбэрэлтээс болж ойр орчмын тосгонуудад газар хөдлөлт цуварсаар байгаа төдийгүй Кофу хотын галт уул ч мөн адил үнсээ хаяж эхэлсэн байна. Галт уул 10 км хүртэл өндөрт үнсээ хаялж байгаа гэнэ. Үүнээс гадна галт уулын ойр орчмын тосгод бүхэлдээ үнс нурманд дарагджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт