ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн аварга DJ Монголын залуустай доргино

     Дэлхийн аварга DJ Trentino Rosenbaum Монголд маргааш хөл тавих нь. Тэрбээр 2013 онд “Redbull”-ээс зохион байгуулдаг “Thre3style” нэртэй DJ нарын дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцож түрүүлж, дэлхийн аварга цол хүртжээ.

    Чикаго хотын “Chicago Suntimes” сэтгүүл түүнийг чансаагаараа дэлхийн дижи нарын тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэх DJ хэмээн өргөмжилсөн байна.

    Тэрбээр Азийн орнуудаас Монголд очиж үзэхийг ихэд сонирхдог байжээ. Тэр дундаа үндэсний урлагаас хөөмийн авиа, исгэрээ их таалагддаг аж. Түүнтэй хөөмийч Н.Наранбадрах хамтран тоглож, ямар ч хөгжмийн аялгуу, хэмнэлтэй зохицож чаддаг үндэснийхээ урлагийн  гайхамшгаас мэдрүүлэх аж. Түүнийг энэ удаа “Chicago club” нээлтийнхээ арга хэмжээнд зориулан урьж буй.

    Энэ сарын 30-нд “Crocus Event Hall”-д залууст зориулсан энэ оны анхны томоохон хэмжээний шоу болох бол 31-нд “Chicago Club”-д VIP нээлтийн шоу зохиогдох юм.

    Шоунд ОХУ-аас ирсэн бүжигчид оролцож, үйл ажиллагааг жүжигчин Э.Ууганбаяр хөтлөх гэнэ. “Crocus Event Hall”-д болох шоуны такс 30.000, “Chicago Night Club”-ын VIP шоуных 50.000 үнэтэй.

                                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй