Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр хорооллыг дахин төлөвлөх, газар шинэчлэн зохион байгуулах инженерийн дэд бүтэц нь шийдэгдсэн хувийн болон нийтийнорон сууц бүхий хороолол байгуулах зорилтыг тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд “Жигүүр Гранд Групп” ХХК нь Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт “А”, “Б”, “В”, “Г” блокийн хэсэгчилсэн талбарт “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-н 4.13 болон 4.14-д заасны дагуу “Нийслэлийн гэр хорооллын орон сууцжуулах төсөл”- ийн багтай хамтран ажиллаж 2015 оны 01-р сарын 17-ний Бямба гаригт иргэдийн санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулсан. Санал хураалтын үйл ажиллагаанд 12-р хорооны иргэд идэвхитэй хамрагдсан ба санал хураалтын дүнгээр 4 блокийн 110га талбайд иргэд Жигүүр гранд группыг дэмжсэн. Иймд цаашид “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газар /дарга Ш.Ганхуяг/-аас 2015 оны 01-р сарын 27-ны өдөр албан үүргээр мэдэгдсэн байна.
Хоёрт талт гэрээнд тусгаснаар гэрээ байгуулахаар ирэхдээ дараах бичиг, баримтыг бүрдүүлэх шаардлагатай байна.
1. Газар өмчлөх/эзэмших/ эрхийг гэрчилгээ – эх хувь
2. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ – эх хувь
3. Газар өмчлөгч /эзэмшигч/ иргэний цахим үнэмлэх – эх хувь /гээгдүүлсэн тохиолдолд ТҮЦ машинаас зураг бүхий лавлагаа авах/
4. Нэгж талбарын кадастрын зураг /Нийслэлийн өмчийн харилцааны газраас баталгаажуулсан/
5. Газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх /эзэмших/ эрхийн гэрчилгээнд 2 болон түүнээс дээш тооны иргэний бүртгэлтэй тохиолдолд аль нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч ирж гэрээ байгуулах ба нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлтэй байх /итгэмжлэлийн хугацааг 1 жилээс дээш хугацаагаар Итгэмжлэх гаргаагүй тохиолдолд тухайн газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд бүртгэлтэй иргэд өөрийн биеэр иргэний цахим үнэмлэхтэй ирж гэрээ байгуулахыг тус тус анхаарна уу.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт