Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар 1 дүгээр сарын 21, 22-ны өдөр дүүргийн иргэдийн дунд санал асуулга явуулсан. Санал асуулгад оролцсон иргэд дүүргээ хот болгохыг дэмжсэн билээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Багануур, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн дүүргүүдэд дагуул хот байгуулах асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг “Блю скай” зочид буудлын Кристал танхимд 10 цагаас эхэлнэ. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Багануур, Налайх дүүргийн удирдлагууд оролцох юм байна.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт