Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бүнньян Сайсановангийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоёр орны дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ, айлчлал тогтмолжиж, парламент хоорондын уламжлалт харилцаа өргөжиж байгааг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Монгол, Лаос нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн бэрхшээлтэй ч боломжтой чиглэлээр хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалуудыг өнөөгийн шинэ нөхцөлд нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байна. Монгол Улсын хувьд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс нь Зүүн өмнөд Ази дахь манай уламжлалт найрсаг харилцаатай түнш орнуудын нэг болохыг онцолж, Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, түүний дотор Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэн орох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход Лаосын тал дэмжиж хамтран ажиллана гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.
Ноён Бүнньян Сайсанованг, Монгол Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаж байна гээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт